Өмнөд Солонгосын Samsung корпораци ирэх наймдугаар сарын 23-нд Нью-Йорк хотноо Note цувралын хамгийн сүүлийн загвар болох Galaxy Note 8-ыг танилцуулах болсноо зарлалаа.
Хэт их халдаг, түүгээр ч зогсохгүй утаа хярвас гарсан, шатсан тохиолдол гарч дэлхийн зах зээлээс эргүүлэн татсан Note 7-гийн шинэ хувилбар хүлээлт өндөртэй байна.
Galaxy Note 8 смартфоны техник үзүүлэлтийн талаарх зарим мэдээлэл ил болсон. Тухайлбал, Note загварын үндсэн хэв шинжийг хадгалсан, гэхдээ дэлгэц нь нумарсан ирмэгтэй, iPhone 7 Plus-тай төстэй хос дуран бүхий камертай байх гэнэ.
С.ЦЭЛМЭГ