Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 86 жилийн баяр наадмын үндэсний шагайн харваанд 4 аймгийн 230 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсноос МУ-ын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тэргүүн байр, МУ-ын үлэмж дархан мэргэн Б.Золбоо ахлагчтай баг хоёрдугаар байр, МУ-ын мэргэн Б.Тэгшээ ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарлаа. МУ-ын үлэмж дархан мэргэн-8, дархан мэргэн-1, гарамгай мэргэн-6, хошой мэргэн-6, мэргэн-9, аймгийн гоц мэргэн 11, МУ-ын хүндэт харваач-4, харьшгүй мэргэн-2 оролцжээ.
Улсын баяр наадамд МУ-ын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай баг гуравдугаарт байрт шалгарч нутгийн зон олон, наадамчдаа баясгажээ.