Үндэсний сурын харваанд 4 аймгийн харваач цэц сорилоо

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Үндэсний сурын харваанд 4 аймгийн харваач цэц сорилоо

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал М.Болорцэцэгийг урьж ярилцлаа.

Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 86 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд нийт 4 аймгийн 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй:

Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр 40 сумнаас 38 онож тэргүүн байр, Спортын мастер Д.Чулуунбаяр 35 онож дэд тэргүүн байр, Дорнод аймгийн харъяат, Спортын мастер Ж.Оюунгэрэл 32 онож гуравдугаар байрт шалгарсан бол Хэнтий аймгийн Бор-өндөр сумын харъяат, спортын мастер н.Чинзориг 30 онож дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, спортын мастер Ц.Батхуяг 30 онож тавдугаар байрт шалгарсан байна.

Эмэгтэй:

МУ-ын мэргэн С.Баярмаа 32 сумнаас 32 онож тэргүүн байр, Дундговь аймгийн харъяат спортын мастер Ц.Энхтуяа 30 онож дэд тэргүүн байр, Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуу харваач Б.Дуламсүрэн 29 онож гуравдугаар байрт шалгарсан бол Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат спортын мастер Б.Бямбаа 29 онож дөрөвдүгээр байр, Ханхонгор сумын харъяат МУ-ын гоц харваач О.Чинзүрх 29 онож тавдугаар байрт шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж