Трамп, Путин нар зоогийн үеэр юу ярив

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Трамп, Путин нар зоогийн үеэр юу ярив

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Налгар намар цаг хаяанд ирж, хотын хөл хөдөлгөөн ч өдрөөс өдөрт нэмэгдэж эхэллээ.

    Владимир Путин, Дональд Трамп

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп The New York Times” сонинд G20 саммитийн оройн зоогийн үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хүүхэд үрчлүүлэх талын асуудлаар ярилцсан хэмээжээ.

    Оройн зоогийн үеэр түүний эхнэр Меланья ширээний нөгөө талд Путинтэй зэрэгцэн суусан байжээ.

    “Би Меланья дээр очихдоо Путинтэй мэндэлсэн. Бидний яриа 15 орчим минут үргэлжилсэн болов уу. Янз бүрийн зүйл ярьсан. Үнэндээ надад сонирхолтой байсан. Бид хүүхэд үрчлэх асуудлын талаар санал солилцсон” гэж Трамп яриандаа дурьджээ.

    2016 онд бага Дональд Трамп Оросын зочидтой уулзахдаа уг асуудлыг хөндөж байсныг тэр хэлсэн байна.

    2013 оноос хойш Дима Яковлевын хууль Орост үйлчилж, америкчуудад орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон юм. Оросууд уг хуулийг Америкийн Магнитскийн хууль гэдгийн эсрэг санаачилсан гэдэг. Орос хүүхэд Дима Яковлевыг үрчилж авсан эцэг нь машиндаа үлдээн, түгжин орхисны улмаас хүү нас барсан хэрэг 2008 онд гарсан ба Америкийн шүүх хүүг өргөж авсан эцгийг нь зөвтгөсөн шийдвэр гаргасан байжээ.

    Долдугаар сарын 18-нд Путин, Трамп хоёр албан ёсны уулзалтаасаа гадна нэг удаа уулзаж, цаг орчим хугацаанд ярилцсан гэж Reuters мэдээлсэн байв. Бас ийм мэдээллийг The Washington Post сонин бичжээ.

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж