Польшийн шүүхийн байдал дордож болзошгүйг Еврокомисс анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Польшийн шүүхийн байдал дордож болзошгүйг Еврокомисс анхааруулав

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Хятадад долдугаар сард олгосон зээлийн хэмжээ өнгөрөгч сартай харьцуулахад 41.3 хувиар буурлаа гэж урд хөршийн Төвбанкнаас мэдээллээ.

    Польшийн парламентын саяхан баталсан хууль тус улсыг Европын холбоон дахь статуст нөлөөлж мэдэхээр байгааг Еврокомиссийн дэд Ерөнхийлөгч Франц Тиммерманс анхааруулсан байна.

    “Польшийн парламентын баталсан хууль, шүүхийн тогтолцоотой холбоотой дөрвөн хууль нь шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж, хуулийн засаглалыг аюулд оруулж мэднэ” хэмээн Франц Тиммерманс Брюссель хотноо мэдэгдсэн байна.

    Парламентын баталсан хуулийг одоо Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуд соёрхох дутуу байгаа юм. Шинээр баталсан хуулиар шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх мэдэл Хууль зүйн сайдын мэдэлд очиж байгаа юм. Мөн Шүүхийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог Сейм буюу парламент санал хураалтаар шийддэг болох юм.

    Хэрвээ эдгээр хууль хэрэгжиж эхэлбэл Еврокомисс дэх Польшийн санал өгөх эрхийг цуцлах үйл явцыг эхлүүлэхээс аргагүй, гэхдээ Варшавтай ямар ч яриа хэлцээг хийхэд бэлэн хэмээн Франц Тиммерманс хэлжээ.

    А.ТУЛГА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж