Алдарт “Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө өөрийгөө дүүжилж амиа хороожээ. Түүний цогцсыг Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийнх нь хувийн орон сууцнаас олсон байна.
Дуучин хар тамхи болон согтууруулах ундааны донтолттой жилийн турш тэмцэж байсан бөгөөд амиа хорлох сэдэл төрж байгаа талаар өмнө нь хэлж байжээ.
Түүнийг 17 настай байхад ээж нь хар тамхи хэрэглэж байсныг мэдсэнээр гэрээсээ хөөж байсан бол хөгжмийн амжилтад хүрэхээсээ өмнө ‘Burger King’-т ажилладаг байсан юм. Тэрээр энэ жил 41 настай байлаа.
Г.ТҮШИГ