Туркийн хэвлэл Сири дэх АНУ-ын цэргийн баазуудыг зарлав

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Туркийн хэвлэл Сири дэх АНУ-ын цэргийн баазуудыг зарлав

Лондонг зорьж Монгол улсаа төлөөлсөн 29 тамирчинтай хамт монгол түмний зүрх сэтгэл нэгэн зүгт тэмүүлж цохилж байлаа

Туркийн ‘Анадолу’ агентлаг Сирийн хойд хэсэгт байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазуудын тухай нийтэлжээ. 

Арван баазын тухай мэдээлэл энд багтсан ба Сирийн нутаг дахь хоёр нисэх бааз, найман түшиц цэгийн тухай гэсэн үг. Тэдгээр баазууд бүгд Курдын зэвсэгт бүтцийн буюу “Ардчилсан холбоо” (Partiya Yekitiya Demokrat) гэх намын хяналтын нутагт байрладаг ажээ. 

Агентлагийн эх сурвалж мэдээлснээр, Аль-Хасака район дахь нисэх бааз нь 2015 онд байгуулагдсан ба тээврийн онгоц хүлээн авах боломжтой аж. Харин Айн-аль-Араб хотын Хараб-Иск район дахь нисэх баазыг 2016 онд нээжээ. 

 

Аль-Хасака район дахь цэргийн түшиц цэгүүд

Аль-Хасакад цэргийн гурван түшиц цэг байгаагийн сүүлчийнхийг нь Тал Байдарын районд байгуулжээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр Тал Байдарт “Исламын улсын” террористуудтай тэмцэх тусгай албаны 100 албан хаагч байрладаг аж. Мөн АНУ-ын толгойлсон эвслийн гадаадын цэргийнхэн, Сири-Туркийн хилийн ойролцоох Решулайнаас өмнө зүгт Тал Тамир гэх хуучин фермын районд байрладаг гэжээ. 

Харин Америкийн тусгай хүчний 150 цэрэг, Аль-Хасакаас өмнө зүгт орших Эш-Шаддади район дахь цэргийн түшиц газарт байрлаж байна. 

Манбижа дахь цэргийн цэгүүд 

Манбижад АНУ 2016 онд хоёр бааз байгуулжээ. Тэр үед курдууд районыг эзэлсэн байв. Айн-Дадад хотод нэг бааз нь байрладаг бол нөгөө нь Айн-Дададаас баруун тийш Усарые хотод бий. 

Ракка дахь цэргийн цэгүүд 

Ракка мужийн хойд хэсэгт цэргийн гурван ч пост байгаа. Кобани хотоос өмнө зүгт Мистан толгод дээрхи байрлалд америкчуудаас гадна Францын тусгай хүчнийхэн байрладаг гэжээ. Америкийн 200 орчим америк цэргийнхэн, Францын тусгай хүчний 75 цэрэг Айн-Исса хотын PKK / PYD гэх курдын баазад байрлаж байна гэж мэдээлэлд дурьджээ. 

АНУ ийм мэдээлэл гарсанд эмзэг хандаж байна. ‘Блумберг’ агентлагийн тоймд АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч Адриан Рэнкин-Холлоуэй мэдэгдэхдээ, ‘Хэдийгээр бид эх сурвалжийн мэдээнд бие даан хариу өгч чадахгүй ч НАТО-гийн эвслийн холбоотон улс ийм мэдээлэл нийтэлж, манай цэргийнхний амьдралыг аюул занал дор аваачсанд бид эмзэглэж байна” гэжээ.

 

Айн-эль-Араб хотын Хараб-Иск район дахь Америкийн нисэхийн баазын тухай мэдээллийг ‘Анадолу’ агентлаг долдугаар сарын 19-нд нийтлэхээс нэг өдрийн өмнө Германы BILD хэвлэл мөн мэдээлсэн байжээ. 

Газрын зургийг: BILD

Хэвлэлд гарсан мэдээллийг тэдгээр баазын тухай мэдээллийг хиймэл дагуулын зураг болон бааз дахь онгоцнуудын зургийг нийтэлсэн ВВС агентлагийн сурвалжлага баталж байгаа гэнэ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж