Петербургийн St. Friday Socks брэнд Оросын Третьяковын урлагийн улсын галерейтэй хамтран нэхмэл оймсны брэндийг бий болгожээ. Эхний удаад Казимир Малевич, Иван Клюн, Илья Чашник, Михаил Ларионов, Любовь Попова нарын зургийг буулган, найман хос оймс гаргажээ. Оймсны энэхүү загварыг “Супремусъ” гэж нэрлэжээ. Харин ес дэх хос оймсонд өөрсдийн нэрийн хуудас болох таних тэмдгийг зурсан байна.
Алдартай авангард зураачдын бүтээлийг St. Friday Socks брэнд ийнхүү овжин ашиглаж, зураачид ч авангард стилийг үйлдвэрийн техникийн боломжид тааруулахад хичээнгүйлэн хамтарч ажилласан байна. Хэрэв та Москвад очвол Третьяковын галерей дахь бэлэг дурсгалын дэлгүүр болон марк худалдаалдаг онлайн дэлгүүрээс урлагийн бүтээл буулгасан оймсыг 2999 рублиэр авах боломжтой.
Энэ зун спорт загварын богино өмд эсвэл жинсэн өмдөн дээр хурц, тод өнгөтэй богино оймс өмсвөл та мэдрэмжтэй хувцасладагт тооцогдохыг бүү мартаарай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР