Путины экс эхнэр | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Путины экс эхнэр

Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн амьдрал хэдийнээс гайхалтай гэмээр нууцлаг байсаар ирсэн. 2014 онд Newsweek сонинд гарсан товчхон мэдээллийг эс тооцвол Оросын хэвлэлүүд ч Путины гэр бүл, хувийн амьдралын талаар дуугарч байсан нь үгүй.

Путины салсан эхнэр Людмила Очеретнаягийн тухай мэдээлэл бол бүр ч хомс. Хамтдаа 30 жилийг үдсэн тэд 2013 оны зургадугаар сард гэр бүлээ цуцлуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Путины экс-эхнэр Людмила 2016 онд Артур Очеретный гэх эртэй гэрлэж, овгоо сольсон гэдэг. Очеретный Хувь хүний харилцааны хөгжлийн төв хэмээх ашгийн бус байгууллагын захирлаар ажилладаг, Людмилагаас бараг 20 насаар дүү нэгэн ажээ.

Людмила болон Владимир Путин нар дундаасаа хоёр охинтой. Хэдийн нас биед хүрсэн тэдний охидын талаар мэдээлэл тун хомс, хаана, хэрхэн аж төрдөг тухай баттай мэдээлэл байдаггүй.


1983 онд Владимир Путинтэй гэрлэхээс өмнө Людмила ОХУ-ын агаарын тээврийн Аэрофлот компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг байв. Тэр төрөлх орос хэлнээс гадна франц, герман, испани хэлээр “ус, цас” гэнэ. Тэд төрөлх Ленинград /одоогийн Санкт-Петербург/ хотдоо танилцжээ. 1980-аад оны эхээр тэднийг найзууд нь холбож, танилцуулсан гэдэг.

Людмила, Владимир Путин нар хоёр охинтой. Том охин Мария нь 1984 онд, бага охин Катерина нь 1985 онд төржээ. Эцэг, эх нь хоёул тэднийг олон нийтийн анхаарлаас хол байлгахыг хичээдэг. Тиймдээ ч тэдний тухай мэдээлэл тийм ч хангалттай бус. Их сургуульд хүртэл өөр нэрээр суралцан төгсчээ. Путины улс төрийн замнал эхлэх үед тэр эхнэрээ олны хараанаас хол байлгахыг хүссэн гэдэг. Людмилад өөрт нь хүсэл мөрөөдөл, амбиц байсан ч нөхөр нь таашаагаагүй тухай “Ройтерс” мэдээлсэн байдаг. Түүнчлэн Людмила ОХУ-ын Тэргүүн хатагтайн үүрэг хүлээхдээ тийм ч баяртай байгаагүй гэж эх сурвалж ярьжээ.

Людмилагийн тусгай арга хэмжээний гоёлыг урлаж байсан Оросын дизайнер Слава Зайцев 2013 онд “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Людмила аялах дургүй, бас олон нийтийн өмнө гарах дургүй тухайгаа үргэлж ярьдаг байсан. Тэр энэ үүрэг хариуцлагад бэлэн биш байсан” гэж ярьжээ.

2013 онд Кремлийн ордонд “Эсмеральда” бүжгэн жүжгийн завсарлагын үеэр Людмила, Владимир Путин нар гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн тухайгаа олон нийтэд мэдэгдэв. “Бид бараг тааралдахаа больсон. Тиймдээ ч гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрлээ. Владимир Владимирович ажилдаа дэндүү автсан. Хүүхдүүд маань ч том болчихлоо … Үнэнийг хэлэхэд бусдын нүдэн дээр ил байдаг энэ амьдрал надад тухгүй байдаг” гэж Людмила хэлж байв.

Людмила хэлсэн үгэндээ үнэнч үлдсэн юм. Кремлийг орхин явснаас хойш тэрбээр олон нийтийн арга хэмжээ, олон хүн бужигнасан газраас үргэлж дөлдөг байв. Түүний сураг чимээ тасарч, нэлээд хожим сүмд очиж, мөргөл үйлддэг болсон тухай Оросын хэвлэлээр хэсэг шуугиад намжсан юм.

Харин 2016 онд Людмила дахин гэрлэж буй тухай мэдээлэл цацагдав. Тэр сүйт хархүүгээрээ өөрөөсөө 20 насаар дүү Артур Очеретныйг сонгожээ. Очеретный нь Хувь хүний харилцааны хөгжлийн төв гэх ашгийн бус байгууллагын тэргүүн нэгэн байв.

Хамгийн сүүлд хосууд Францын баруун өмнөд хэсэгт тансаг харш худалдан авсан тухай мэдээлэл тархаад байна. Тэдний шинэ байшин 7.46 сая ам.долларын үнэтэй бөгөөд засаж сайжруулж байгаа гэнэ. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Путины өмч хөрөнгийн талаар хариулт нь үл олдох олон арван асуулт ч мөн хаяглах эзэнгүй хоцорчээ.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-07-21 150.129.142.130

Путягийн эхнэр хүртэл оросоос зугатаж байнш

Avatar

Зочин 2017-07-21 66.181.177.103

Burhan hairtai ohinoo iveejee Burhand aldriig urgie Dahin burhan iveeg

Avatar

ПУТИН 2017-07-21 103.26.195.216

ХУЦАЛГҮЙ БОООВ ХӨХӨӨДӨХ ЛЛАРАА

Avatar

Зочин 2017-07-21 49.0.212.132

jinhene putin ali ert ood bolson shu de tegeed odoo ene ehner n unendee shine orlogch putiniig sain tanihgui uchraas hamt baih shaardlagagui gej uzsen sain harah yum bol putinii nud chih gar huruu bolon nuruunii undur hurtel 1999 ond baisan putinees tes ondoo bolson baigaa

Avatar

Зочин 2017-07-21 103.57.92.113

Putler ehner 2 hoyulaa taarsan sadar garuud bna da ha ha ha Putler ehnerteigee niileed oorsdoosoo 20 duu ohid hovguud erguuleed sadarlaad ain kkk Jinhene arhichin hulgaich sadar ger bul bna da kkk

Avatar

Зочин 2017-07-21 185.100.213.253

ЧИ АТААРХААД ҮХЛЭЭ ЮУ ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ ДЭЭ ХӨӨӨ

Avatar

Зочин 2017-07-21 46.101.195.22

ПУТИН ШИГ ТӨР БАРЬВАЛ ТЭРБУМЫГ ЗҮГЭЭР ӨГЬЕ АВГАЙГАА ХАРЖ ҮЗДЭГ МУНДАГ Л ЗАЛУУ БАЙНА БАХАРХМААР

Avatar

ПУТИН 2017-07-21 103.26.195.216

ТЭРБУМАА ӨГӨӨД АВГАЙГАА АВЧИРЧ ШААЛГА ПЯЗДА МИНЬ

Avatar

Ovgon 2017-07-21 103.57.92.113

Umhii fashist putler ehnereesee salahdaa ulsaas neleen ih horongo mongo hulgai hiij ehnertee ogch amiig ni taglaj de Udahgui oros orniig ter chigt ni ugui hiine bizde

Avatar

unshigch 2017-07-21 178.198.152.161

omhiii yher chi byy bahir cham shig guilgachin erchyydiin heregt oroltdoggyi um chi guilgaa l bod chadal chini hyrvel chamaig odor shonogyi shulj hulgai luivriin mongoo gadaadad uraldaj gargaj baigaa har shar huvalzuudtaigaa yzelts chi bol bool b*** doloogch tiim ch uchraas uls chini guilgachin orondoo daragdaj otond idegdsen

Avatar

Людмила Абрамович Шкребнев 2017-07-21 103.10.21.24

Уучлаарай Путиний экс эхнэрийн жинхэнэ нэр Людмила Абрамович Шкребнев Еврей эмэгтэй Путиний 2 охин бол Еврей охид Еврейчүүд эхийн талаар үндэс угсаагаа тодорхойлдог

Avatar

хуульч 2017-07-21 202.9.43.198

надад нэг найз маань йимэрхүү юм ярьсанаа эргэж санал аа

Avatar

Зочин 2017-07-21 66.181.186.239

Людмила Абрамовна гээч дээ ккккк

Avatar

Zochin 2017-07-21 66.181.179.241

Yana daa mongol zaluusaa Ta 2 naad bichsen setgegdelee uursduu unshdaa Yaasan muuhai humuusiig doromjilson dotor muuhairmaar buduuleg avirtai yum bee Haritsaani talaar suraltsahgui bol bolohguin dee

Avatar

Зочин 2017-07-21 66.181.186.239

Бичсэн юманд нь яг таарсан хариу нь тэр

Avatar

Ovgon 2017-07-21 103.57.92.113

Umhii fashist vladolf putler ch mondo Ger bulee avch yavj chadshgui 30 jil hanilsan hania orhiod Kabaeva bogschin geh met zaluu sadar emstei sadarlaj yavdag hun oros orniig nuraaj suitgeh ni todorhoi

Avatar

Зочин 2017-07-21 66.181.186.239

Тэмбүүтэй xyжaa эмгэн шимнусга пиздa атаархаад үхлээ л дээ

Avatar

Зочин 2017-07-21 66.181.186.239

Энэ чинь мэдээ биш хар зах дээр тамхи ширхэглэн зардаг авгай нарын хов жив байна Яг янxaн С Цэлмэг шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж