“Ми Ми”-тэй холбоотой 11 хэрэг бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

“Ми Ми”-тэй холбоотой 11 хэрэг бүртгэгджээ

Төрийн ордонд өнөөдөр үйл явдал өрнүүн байх төлөвтэй байна.

Хар тамхитай тэмцэх ажлыг хууль хяналтынхан хэрэгжүүлж байгаа ч цагдаагийн албан хаагч хар тамхи худалдахыг завдсан харамсалтай явдал саяхан гарсан билээ. Өнгөрсөн 2012 оноос хойш хар тамхи хилээр нэвтрүүлэх гэсэн 14 удаагийн оролдлого гарч, нийт 9,61 кг бодис хураагдсан байна.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр “Caffeine Sodium Benzoate” буюу “Ми Ми” гэх бодисын хэрэглээ газар аваад байна. Ялангуяа Өмнөговиос нүүрс тээвэрлэж буй хүнд даацын автомашины жолооч нар өргөн хэрэглэх болжээ.

“Ми Ми” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч хэрэглэдэг гэдэг.

Энэхүү бодис нь донтуулах чанартай бөгөөд тогтмол хэрэглэсэн тохиолдолд 3-5 жилийн дотор хүний таван цул эрхтэнд хуримтлагдан, тэдгээрийг хүчтэй хордуулж, эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг аж.

Иймд Эрүүгийн хуулийн 20.14.2-т Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол мөнгөн хэлбэрээр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааж өгчээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ төрлийн бодистой холбоотой 11 үйлдлийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 онд хийсэн лабораторийн судалгаагаар “Ми ми” гэх бодист Caffeine агуулагдахаас гадна “Fenetylline”, “Penteylline” зэрэг бодис агуулагдаж байгааг илрүүлсэн байна.

Энэ дүгнэлтээр тогтоогдсон “Fenetylline бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад орсон бодис аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж