Дэлхийн аваргыг зорих жүдочдын нэрс тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

Дэлхийн аваргыг зорих жүдочдын нэрс тодорлоо

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн гарын ганц шавь гэгддэг Л.Насанбуян

“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотноо болох юм. 

Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. 

Эрэгтэй 7 жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчнаа сойно.

Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар болсон. Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана.

Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг сонгогджээ. 
 

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг

Эрэгтэй

60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин
66 кг: Ганболдын Хэрлэн
73 кг: Ганбаатарын Одбаяр
81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй

48 кг: Мөнхбатын Уранцэцэг
52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой
57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн
63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг
70 кг: Батбаатарын Хулан
+78 кг: Баттулгын Мөнхтуяа

Г.ГАНБОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж