“Sony” корпораци шинэ камераа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

“Sony” корпораци шинэ камераа танилцууллаа

“Sony” корпораци энэ онд худалдаанд нийлүүлэх шинэ фото аппарат болон камераа дэлгэж байна. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар эдгээр камер нь нэг объект болон нэг дүрслэлийн үйлдлээр бичлэг хийх чадвартай аж.

Модель DSC-TX100V нь өндөр нарийвчлалаар видео бичлэг хийх болон секундэд 60 зураг авалтын давтамжтай юм.

Модель DSC-HX7V нь GPS хүлээн авагч компас болон дүрс тогтворжуулалтын ЭФР 25-250 мм хүчин чадалтай юм.

Харин модель  DSC-TX10 нь тоос ус доргилт болон хасах температурын хамгаалалттайгаас гадна 5 метрийн гүнд зураг авах чадвартай юм. Мөн метр хагасын өндрөөс шидсэний дараа ч зураг авч чадна.

Э.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж