Энэ долоо хоногоос эхлэн “Game of Thrones” киноны долдугаар бүлэг НВО телевизээр гарч байна. Тус киноны жүжигчин амьдрал дээр хэрхэн хувцасладаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Софи Тёрнер (Санса Старк)
Софигийн дүр Санса бол олон сорилттой нүүр тулдаг жинхэнэ эмэгтэй хүн. Санса тансаг хувцастай кинонд олон гарч ирдэг. Гэвч Сансагийн дүрийг бүтээж буй жүжигчин Софи Тёрнер сонгодог загварыг шүтэн бишрэгч биш гэнэ. Тэрбээр улаан хивсний ёслол болон энгийн, өдөр тутмын амьдралдаа хамгийн тренд болж буй хувцсыг өсөх дуртай ажээ.
Лина Хиди (Серсея Ланнистер)
Серсея – “Game of Thrones” киноны хамгийн сонирхолтой дүрийн нэг. Ухаалаг, амбицтай, хатуу тэрбээр дайсантайгаа ухаалаг тэмцэж чаддаг. Энэ дүрийг бүтээж буй Лина ихэвчлэн хатан хааны загварын хувцас өмсдөг ажээ. Гэхдээ тэрбээр амьдрал дээр огт өөр хэв маягаар хувцасладаг юм байна. Лина хар өнгөнд дуртай бөгөөд индүүдлэггүй хувцас өмсөх дуртай гэнэ.
Эмилия Кларк (Дейнерис Таргариен)
“Game of Thrones” киноны нэг ч ангийг үзээгүй хүн “Луугийн ээж” дүрд хэн тоглосон болохыг амархан мэдэх боломжтой. Энэ бол Эмилия. Тэрбээр улаан хивсний ёслол дээр яг “англи” сарнай мэт хувцасладаг, харин өдөр тутмын амьдрал дээр бохо стилиэр хувцасладаг гэнэ.
Мэйси Уильямс (Арья Старк)
Мэйси дөнгөж 20 настай. Иймээс тэрбээр ямар стилиэр хувцаслах вэ гэдгээ тодорхойлж амжаагүй байгаа бололтой. Учир нь Мэйси үсний өнгө болон хувцаслалтын хувьд туршилт хийх дуртай нэгэн. Гэхдээ түүний хамгийн сүүлд олон нийтийн арга хэмжээнд өмссөн хувцаснаас ажиглахад тэрбээр “Холливудын хуучны хэв маяг”-ийг илүүд үздэг болох нь анзаарагджээ.
Гвендолин Кристи (Бриенна Тарт)
Жилийн өмнө оддын стилистүүд Гвендолин Кристид дургүй хэмээх мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн бололтой. Тэрбээр хамгийн сүүлд олон нийтийн өмнө ил гарахдаа загварын хатан хаан мэт харагдаж байв.
Карис ван Хаутен (Мелисандра)
Жрица Владыки Света Мелисандра — “Game of Thrones” киноны хамгийн нууцлаг, гунигтай дүрийн нэг. Гэхдээ тэрхүү дүрийг бүтээсэн жүжигчин Карис ван Хаутен амьдрал дээр тийм ч гунигтай нэгэн биш ажээ. Тэрбээр улаан хивсний ёслол дээр чөлөөтэй, эмэгтэйлэг даашинз өмсөх дуртай. Харин өдөр тутмын амьдралдаа тэрбээр бохо стилиэр хувцасладаг гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Уран