Математикийн олимпиадаас Монголын баг хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Математикийн олимпиадаас Монголын баг хүрэл медаль хүртэв

“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн наймдугаар сарын 17-19-нд МҮЭСТО-д гарах гэж байна.

Хонгконгт долдугаар сарын 18-ны өдөр болсон бага ангийн сурагчид оролцдог олон улсын математикийн олимпиадад Монголын баг хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 15 орны 36 баг оролцсон бөгөөд манай сурагчид багийн төрөлд амжилттай оролцсон байна.

Б.Батцэнгэл, Б.Ганболд багш нарын удирдлагад Г.Золзаяа, Э.Чингүүн /хоёул ‘Соёмбо’ сургууль/, С.Дагвадорж, Э.Нэмүүлэн /хоёул Сүхбаатар аймаг/ нарын сурагчид оролцжээ. Энэ удаагийн багт Улаанбаатар хотоос ‘Соёмбо’ сургууль болон Сүхбаатар аймгийн I сургуулийн багш, сурагчид багтжээ. Мөн олон улсын олимпиадад хөдөө орон нутгаас тэр дундаа Сүхбаатар аймгаас хоёр сурагч оролцсон анхны тохиолдол болсон байна.

Сүхбаатар аймгаас оролцсон С.Дагвадорж, Э.Нэмүүлэн нар математикийн багш Г.Чулуунцэцэг, зөвлөх багш Б.Ганболд нарын шавь ажээ.

Монголын баг өнөөдөр эх орондоо ирлээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж