Б.Шарав гуайн эмчилгээнд зориулсан хандивын аяныг эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Б.Шарав гуайн эмчилгээнд зориулсан хандивын аяныг эхлүүлэв

Нийслэлийн иргэний танхимын анхны хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагт Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болох гэж байна.

Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай ходоодны хорт хавдрын улмаас Бээжин хотод эмчлүүлж байна. Тэрбээр хүнд хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах эмчилгээнд зориулж 100 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа аж. Түүний эмчилгээнд зориулж Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хандив цуглуулах аяныг эхлүүлээд байна.

Хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулсан хандивыг Хаан банкны 5028-551348 дансаар авч байгаа аж.

Монголын хөгжмийн урлагийн сор бүтээл болох “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, ‘Гэгээн алсад одох юмсан’ зэрэг олон сайхан уран бүтээлийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай туурвисан билээ.

Түүний уран бүтээл болох ‘Монголын тал нутаг’ дууг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Их Британы тайзнаас амилуулсан юм.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж