Иргэний болон улсын төрийн эрхийн тухай илтгэлийг хэлэлцүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Иргэний болон улсын төрийн эрхийн тухай илтгэлийг хэлэлцүүллээ

Синайн хойгийн хойд хэсэгт байрласан Египетийн цэргийн бүлэглэл террорын эсрэг ажиллагааныхаа үндсэн шатыг явуулж эхлэв.

НҮБ-ын Хүний эрхийн хорооны 120 дугаар чуулганаар Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх ээлжит 6 дахь илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Швейцарь улсын нийслэл Женев хотноо 2017 оны 07 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай хэлэлцүүллээ. Монгол Улс нь уг конвенцийн хэрэгжилтийг 4 жил тутам нэг удаа тайлагнадаг юм.

Хэлэлцүүлгийн үеэр хороодын гишүүд Монгол Улсыг пактад заасан эрхийг хангах чиглэлээр хууль тогтоомжоо шинэчилж, олон үр дүнтэй арга хэмжээ авсныг үнэлж байсан юм. Тухайлбал, Эрүүгийн багц хуулийг баталж эрүүгийн бодлогын хүрээнд гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгож, хорих ялын дээд хэмжээг багасгасан, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулсан, цаазаар авах ялыг халсныг онцлон тэмдэглэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд аль болох цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахгүй байх зорилгоор таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг нэмэгдүүлэн хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, барьцаа авах, цагдан хорих, цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах гэж таслан сэргийлэх арга хэмжээг тодорхойлсныг онцолж байлаа.

Хорооны дарга, гишүүдээс пактыг шүүхийн практикт өргөн хүрээнд хэрэглэх, пактын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн болон хувийн салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах зэрэг асуудалд цаашид анхаарал хандуулж ажиллахыг зөвлөлөө.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж