Хакүхо дахин шинэ амжилтын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Хакүхо дахин шинэ амжилтын эзэн боллоо

Шинэ Засгийн газар 16 яамтай байх нь.

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Үндэсний их баяр наадамтай зэрэгцэн долдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн билээ. Энэ башёд дөрвөн аварга, гурван арслан барилдах болсон нь олны анхааралд өртөж эхэлсэн. Гэвч башёгийн дундаас аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас өнжсөн. Тиймээс их аварга Хакүхогийн ээлжит түрүү байхаас аргагүй гэсэн таамаг ч үлдсэн. Мөн Хакүхо даваагаа ахиулж хамгийн олон ялалт авсан рекорд амжилт болох 1047 даваатайгаа озэки Кайогийн амжилтыг эвдэхээ амалсан. Тэгвэл тэрбээр Нагоя хотноо болж буй зуны тэмцээний 12 өдрийн барилдаанд буюу өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, Кайогийн амжилттай зэрэгцэж ирлээ. Өөрөөр хэлбэл тэрбээр 1047 даваагаа авсан юм.

Хакүхо өчигдрийн барилдаанд Митакүмид унасан ч өнөөдрийн барилдаанд хийгүй сайхан барилдаж, хамгийн олон ялалт авсан рекорд амжилттай зэрэгцэж ирлээ. Одоо тэрбээр маргаашийн барилдаанд арслан Такаясүтэй барилдах бөгөөд түүнийг ялбал энэхүү рекордыг шинэчлэн тогтоох юм.

Долдугаар сарын тэмцээн эхлэхийн өмнө 39 дэх түрүү, 1047 ялалтаа авна зорилготой байсан Хакүхо эхний зорилгоо биелүүллээ. Түүний араас Болгарын бөх Аояама ганцаараа 10 даваатай нэхэж байгаа юм.

Озэки Кайо 1988-2011 оны хооронд 1047 давааг авч хамгийн олон ялалт авсан рекорд амжилтыг тогтоосон юм. Тэгвэл энэхүү амжилтыг өнөөдөр Хакүхо М.Даваажаргал давтлаа.

 Хакүхо М.Даваажаргал Нагоя башёгийн 10 дахь өдөр Чёошомаг давж, 1046 давааны эзэн болсон.
 

Хакүхо М.Даваажаргал 2016 оны арваннэгдүгээр сард 1000 дахь ялалтаа авч байсан бөгөөд оныг 1008 даваатайгаар өндөрлүүлж байв.

Нагоя башё эхлэхээс өмнө олон алдартнууд Хакүход амжилт хүсэж байсан. Тэрбээр долдугаар сарын башёд 39 дэх түрүү, 1047 давагаа авах зорилготой тавьж биелүүллээ.

Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын барилдаанд 1000 давааг авч, улмаар 2016 оныг 1008 даваатайгаар өндөрлүүлж байсан юм. Тухайн үед 2017 онд озэки Кайогийн 1047 давсан давааг эвдэнэ гэдэг амлалтыг өгч байсан бөгөөд үүнийгээ өнөөдөр биелүүллээ.

Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 20 орчим жил барилдах хугацаандаа олон рекордыг энэ болж чадсан. Цаашид ч түүнд амжилтуудаа өсгөх боломж бий. Тэрбээр дээд зиндаанд 36 удаа түрүүлсэн амжилтаар нэгд, ялагдалгүйгээр 11 түрүүлсэн амжилтаар мөн нэгд бичигддэг бол долоон удаа дараалан түрүүлсэн амжилтыг Асашёорюү Д.Дагвадоржийн хамт эзэшдэг юм. Мөн нэмэлт барилдаанд 10 удаа гарч, зургаан удаа ялсан амжилтаар Таканохана аваргаас эрэмбэ дээгүүр, Макүүчи буюу дээд зиндаанд 880 давсан амжилтаар нэгд бичигдэж байна. Тэрбээр жилд зохиогддог 90 барилдаанд 86 давсан амжилтыг хоёр удаа үзүүлж, хамгийн олон башё дараалж арав давсан ялалтаараа мөн нэгд бичигддэг юм.

Хакүхогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан эвдэх зорилго тавьсан. Тэрбээр өнөөдөр хамгийн олон ялалт авсан Кайогийн амжилтыг ахиулах боломжтой боллоо. Мөн одоо түүнд аварга цолтой хамгийн олон башё барилдсан амжилтыг эвдэх үлдээд байна. Энэ амжилтыг ёкозүна Китаноүми аварга 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг билээ. Харин Хакүхогийн хувьд Нагоя башё 60 дахь башё юм. Мөн түүний өмнө ёкозүна Фүтобаяама 69 даваа үргэлжлүүлэн давсан амжилт байна.

Ийнхүү Японы мэргэжлийн сүмод 20 гаруй жил барилдахдаа олон олон амжилтын эзэн болж байгаа Хакүхо М.Даваажаргал өнөөдөр дахин нэгэн амжилтын эзэн боллоо.

Нагоя башёгийн 12 өдрийн дараа Хакүхо 11 даваа, 1 унаатайгаа тэргүүлж байгаа бол Болгарын бөх Аяома 10 даваа, 2 унаатайгаар удаалж байна. Эдгээр бөхчүүдийн араас Оношо 9 даваатай удаалж байгаа бол аварга Харүмафүжи нар бөхчүүд 8 даваатай тэргүүлэгчдийн дөрөвдүгээр эгнээнд бичигдлээ.

Маргаашийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал арслан Такаясүтэй барилдах бөгөөд түүнийг давбал хамгийн олон ялалт авсан амжилтыг эзэмшиж эхлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж