Автотээврийн салбарын хүндэтгэлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Автотээврийн салбарын хүндэтгэлийн хурал боллоо

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, бүлгийн дотоод бүтэц, зохион байгуулалтын тухай ярьсан байна.

    Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Зам, тээвэр хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон нийслэлийн Тээврийн газраас хамтран хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон холбогдох албаны хүмүүс оролцсон ба Автотээврийн салбарт он удаан жил ажлын амжилт, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа тээвэрчдийг шагнаж, баяр хүргэсэн юм. Уг хүндэтгэлийн хурлын үеэр нийслэлийн Тээврийн газарт ажиллаж байсан ахмадууд болох Н.Нямдаваа, С.Даваадагва, Б.Цэнд-Аюуш, Д.Адъяабазар нарыг “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

    Мөн нийслэлийн иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Блюбус” ХХК-ийг Зам, тээврийн хөгжлийн сайдын “Өргөмжлөл”-өөр шагналаа. Нийт үе үеийн тээвэрчид болон тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөн 92 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж