2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 312,640 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.65%-иар өссөн бол ‘Хөх ган” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.20% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,817 ширхэг үнэт цаас 275,940,900 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 899.14 нэгж болж 0.26%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,615,870,512,289 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ