Ичиножёо А.Ичинноровт хоёр даваа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Ичиножёо А.Ичинноровт хоёр даваа үлдлээ

Эрдэмтэй хүнээс ном сонсох гэсэн монголчуудын хүсэл ямар их байгааг эндээс харж болохоор байв.

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө. Нагоя хотноо болж буй тус тэмцээний 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо.

Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүд дундаас хүнд биетэй гэдгээрээ алдартай маэгашира Ичиножёо А.Ичинноров Урагаар зургаа дахь даваагаа авлаа. Одоо түүний хувьд найм давж, 50 хувийн амжилтаа үзүүлэхэд хоёр даваа үлдлээ. Ичиножёо маргаашийн барилдаанд Токүшорюүтэй барилдахаар оноолт таарсан байна. Түүний жил одоо 190 кг бол их аварга Хакүхо М.Даваажаргал 160 кг-тай аж.

Нэгэн цагт дээд зиндаанд өндөр амжилтыг үзүүлж, дараагийн аварга гэгдэж байсан Ичиножёогийн чансаа буурсаар байгаа билээ. Тиймээс тэрбээр башё бүрд найм давах хатуухан даалгавартай барилдсаар байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж