Томчуудын нөхөрлөлийн долоон онцлог

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Томчуудын нөхөрлөлийн долоон онцлог

Уганда улсын байлдааны зориулалттай хоёр нисдэг тэрэг Сомали улсыг зорих замдаа Кени улсад осолдож, таван нисгэгч сураггүй алга болжээ.

Хүүхэд насанд нөхөрлөлийг бий болгох нь хялбар. Тэд хэдхэн минут, секундын дотор бие биеэ “Найз”-аа хэмээн дууддаг. Гэвч амьдрал баялаг. Өдөр, хоног өнгөрөх тусам нөхөрлөлийн харилцаа өөрчлөгддөг учиртай. Харин томчуудын нөхөрлөлийн харилцаа ямар байдаг бол?

  1. Чи том болж, амьдрал өөрчлөгдөж, түүнийг дагаад харах өнцөг ч өөрчлөгддөг. Энэ үед амьдралын замыг хамт туулах найз, нөхөд ч гэсэн солигдож байдаг ажээ. Энэ үед нөхөрлөлийн дүр үзүүлэх шаардлагагүй. Сайхан дурсамжаа бодон, бие бие рүүгээ инээмсэглэж байгаарай.

  2. Ажил, хувийн амьдрал, зугаа цэнгэлийн дунд найз нөхдөдөө цаг зав гаргах хэцүү. Гэхдээ техник, технологийн хөгжил дэвшлийн энэ үед интернет байдаг гэдгийг бүү мартаарай.

  3. Амьдралын энэ урт замд хүмүүс хэнтэй хамт алхах вэ гэдгээ ойлгож эхэлдэг. Иймээс зовлон, жаргалын дунд үргэлж хамт байж чадах хүнтэй бат бэх нөхөрлөлийн харилцаа үүсгээрэй.

  4. Найз нөхөдтэйгөө сардаа нэг удаа уулзах тохиолдол гардаг. Гэхдээ зарим нэг нөхөд энэ нь хангалтгүй санагдах тохиолдол бий. Иймээс тэдэнтэй холбоотой байя гэвэл илүү их цаг зав гаргаарай.

  5. Найзынхаа найзтай заавал нөхөрлөх албагүй. Та хоёрын харилцаа л сайн байх нь чухал

  6. Бүх зүйл өөрчлөгддөг. Хүүхэд байхад чинь эелдэг байсан охин өдөр хоног өнгөрөхөд өнөр гэр бүлийн завгүй гэрийн эзэгтэй болсон байхыг үгүйсгэхгүй. Түүнд тантай нөхөрлөх цаг олдохгүй бол та бүү гомд. Зүгээр дээшээ харан урагшаа тэмүүлээрэй.

  7. Хэрвээ найз тань ядаргаатай санагдаж байвал түүнтэй энэ үед нь ярилцаж байгаарай. Энэ нь нөхөрлөлийг бэхжүүлнэ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж