Оросын Ким Кардашиан гэж нэрлэгдсэн энэ бүсгүй сошиал сүлжээнд байршуулсан усны хувцастай зургуудаа алдартай. Тэрбээр 22 настай, нэрийг нь Анастасия Квитко гэдэг. Инстаграмд 5.1 сая дагагчтай түүнийг реалити шоуны од бүсгүйтэй зүйрлэх болжээ.
Оросын Калининградаас гаралтай Анастасия хамгийн сүүлд алтлаг шаргал өнгийн усны хувцастай зургаа оруулсан нь Инстаграмчдын анхаарлыг татаж байна.
Настя одоо АНУ-ын Лос-Анжелест амьдардаг. Бие галбираа тачаангуй байлгахын тулд хөх, өгзгөндөө тогтмол тусгай жорын тосон түрхлэгтэй массаж хийдэг, жингээ хадгалахын тулд алтны найрлагатай бэлдмэл хэрэглэдэг гэнэ. Түүнчлэн өдөр бүр дасгал хийж, өдөрт зургаан удаа эрүүл хооллодог ажээ.
Мөн тэрбээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хүнсний ногоо, ногоон ургамал, жимсийг түлхүү хэрэглэдэг тухайгаа Инстаграмдаа бичжээ.
С.ЦЭЛМЭГ