Бостоны марафоны үеийн халдлагаар кино бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Бостоны марафоны үеийн халдлагаар кино бүтээжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт зусаж байсан малчин н.Пүрэвжавын хотонд наймдугаар сарын 6-нд гурван үхэр тодорхойгүй шалтгааны улмаас үхсэн байна.

2013 онд Бостоны марафоны үеэр гарсан халдлагад өртсөн хүмүүсийн дурсгалд зориулсан “Stronger” киноны танилцуулга гарчээ. Энэхүү кино нь халдлагад өртсөн 27 настай америк залуугийн хувь тавиланг өгүүлнэ. Гол дүрд Жейк Жилленхол (Jake Gyllenhaal) тогложээ. Тус кино есдүгээр сарын 22-нд нээлтээ хийнэ.

27 настай Жефф Баумен тэмцээнд оролцож буй хайртай бүсгүй Эринээ дэмжихээр Бостоны марафонд ирчээ Энэ өдөр тэмцээнд хүрэлцэн ирсэн зочдын бүсэд дэлбэрэлт болдог. Халдлагын улмаас Баумен бэртэж, хоёр хөлөө алддаг.

Сануулахад, 2013 онд АНУ-д “Бостоны марафоны” үеэр террорист халдлага гарсан.Энэ үеэр олон мянган хөгжөөн дэмжигчид цугласан марафоны төгсгөлийн хэсэгт хэд хэдэн тэсрэг бөмбөг дэлбэрсэн юм. Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 300 хүн гэмтэж, бэртжээ. Болсон үйл явдалтай холбогдуулан цагдаа нар ах дүү Жохара болон Тамерлан Царнаевых нарыг халдлага үйлдсэн хэмээн баривчилсан билээ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж