Сирийн босогчдыг дэмжих хөтөлбөрөө АНУ зогсооно

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Сирийн босогчдыг дэмжих хөтөлбөрөө АНУ зогсооно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд лекц уншсан Америкийн Стэнфордын гурван эрдэмтэнд бяцхан “атаархаад” авав.

Сирийн босогчдын зарим бүлгийг сургах, мөн санхүүжүүлэх Тагнуулын төв газрын хөтөлбөрөө АНУ зогсоохоор болсон хэмээн The Washington Post сонин мэдээллээ. Энэ мэдээллийг Reuters агентлаг мөн нотолсон байна.

Энэ хөтөлбөрийг 2013 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Сирийн Ерөнхийлөгч Башир Асадын дэглэмийг унагаах зорилготой эхлүүлсэн амжилт олоогүй учраас ийнхүү зогсоох гэж байгаа хэмээн сонин бичжээ.

Сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн нэг эх сурвалж энэ хөтөлбөрийг зогсоох болсон нь Сирийн гол түнш орон ОХУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн Вашингтоны чармайлтын үр дүн хэмээн хэлсэн байна. Гэхдээ энэ нь АНУ-ын зүгээс оросуудад хандан буулт хийсэн асуудал биш зүгээр л Ерөнхийлөгч Путинтэй АНУ-ын засаг захиргаа харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа гэсэн дохио өгч байгаа юм хэмээн уг эх сурвалж онцолжээ.

Энэ хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн хүмүүсээс зарим нь Исламын улс болон бусад зэвсэгт бүлэглэл рүү шилжих болсон нь хөтөлбөрийн хамгийн сул тал байсан гэж Вашингтон үзсэн байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж