
Орос, Хятад, Монголын худалдаа бизнес эрхлэгчдийн ашиг сонирхолд нийцсэн зах зээлийн өргөн багтаамжтай, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг худалдах, худалдан авах, үйлдвэр үйлчилгээ явуулах бизнесийн нэн тааламжтай орчинг дээрх чөлөөт бүсүүдэд бий болгохыг чухалчилж байгаа. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг өрнүүлэх, чөлөөт бүсийг сурталчилан таниулах, бизнесийн тааламжтай орчинг бүрдүүлэх, төр засгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар МҮХАҮТ-ын дэргэд “Чөлөөт бүс, хөрөнгө оруулалтын зөвлөл” байгуулан нэгдсэн бодлоготойгоор төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санамж бичгийг үзэглэх ажээ.
Д.Цээнэ