УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр шүүхээс ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан албан бичиг илгээгээд байна.
Албан бичигт дээрх хэргийг Улсын Дээд шүүхээр хэлэлцэх үед олон нийттэй нээлттэй байдлаар явуулахыг хүсчээ.
Мөн тэрбээр тойргийн сонгогчдоос ирүүлсэн энэхүү хүсэлт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг болохыг тодотгожээ.
Онцлоход, хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянаж байгаа юм.
Өнгөрсөн зургадугаар сард шүүх хурал нь болох байсан ч шүүгдэгч нарын ар гэрийнхнээс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулсан юм.
Г.ХОРОЛ