Сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ

Бар жилтэй дөрвөн гишүүний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх өдөр.

А.Тлейхан, С.Ламбаа, С.Бямбацогт, Ц.Баярсайхан гишүүдийн хувьд эерэг сайн өдөр болох төлөвтэй байна. Харин могой жилтэй Р.Раш, Р.Гончигдорж, Б.Батбаяр болон морь жилтэй Ч.Улаан, З.Энхболд, Х.Баделхан гишүүдэд муу нөлөөтэй хэмээн од эрхэс зөвлөж байна. Тиймээс элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй юм байна. Эс бөгөөс өвчин эмгэг ирнэ хэмээн зурхайн толинд заажээ. Харин угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн өдөр юм. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргах хэрэгтэй хэмээжээ.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж