Жингээ хассан жентельмэн сүмочид

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Жингээ хассан жентельмэн сүмочид

Холливуудын сайхан бүсгүй, сайн ээж гэгддэг Жессика Альбагийн бага охин Хэвен Гарнер Уоррен уржигдар нэг нас хүрчээ.

Болгарын озэки Котоошю, Монголын сүмочдын анхдагчдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням нар Нагоя хотноо болж буй долдугаар сарын тэмцээнийг ордонд ирж үзжээ.

Нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчид зүй ёсоор нэрлэгддэг Котоошю гэмтэл бэртлийн улмаас 2014 оны гуравдугаар сард зодог тайлах шийдвэр гаргаж, аравдугаар сард нь албан ёсоор ёслол хийж байсан юм.

Тэрбээр 2005 онд мэргэжлийн сүмо бөхөд хөл тавьж,  19 дэх тэмцээндээ озэки цол хүртэн, хамгийн хурдан арслан болсон бөхийн рекордыг эвдэж байв.

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хувьд өнгөрсөн жил зодог тайлсан.

1992 оны хоёрдугаар сард анх Японд хөл тавьж, “Оошима” дэвжээг зорин очиж байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сүмо бөхөөр хичээллэж эхэлснээсээ хойш 24 жилийн дараа зодог тайлсан юм.

Жин хасч, өдөр тутмын өндөр ачаалалтай бэлтгэл, сургуулилтыг ардаа үлдээсэн алдартай сүмочид жентельмэн л гэсэн үг.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж