Хэтэрхий задгай хувцасласан бичлэгээ олон нийтийн сүлжээгээр тараасныхаа төлөө баривчлагдсан Саудын Арабын эмэгтэйг баривчилсан тухай өчигдөр /2017.07.19/ мэдээлсэн. Хулуд нэрээр загвар өмсдөг уг эмэгтэй богино банзал, бүсэлхийгээ ил гаргасан цамц өмсөн зугаалж яваа бичлэгээ долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд тавьсан юм.
Саудын Арабын хэвлэлүүдэд мэдээлснээр Хулудыг хэдэн цаг саатуулан байцаасны эцэст ямар нэг ял тулгалгүйгээр суллан явуулжээ. Бичлэгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээгээр цацсан хэмээн Хулуд мэдүүлсэн байна.
Түүний бичлэг Саудын арабын нийгмийг донсолгон талцуулсан. Саудын Арабт эмэгтэйчүүдийн хувцаслалт, нийгэмд биеэ авч явах байдлыг ихээхэн хязгаарласан дүрэм журам мөрдөгддөг. Эмэгтэйчүүд бүх биеэ далдалсан хувцас өмсөх ёстой бөгөөд энэ эмэгтэйчүүд машин жолоодох, нөхөр, хамаатан садан л биш бол өөр эрэгтэй хүмүүстэй хамт олны нүдэнд ил гарах ёсгүй.
Хулудын бичлэг анх Snapchat сүлжээнд тавигдаж дараа нь Twitter-ээр тархжээ. Бичлэгийг Ушайкир хэмээх Саудын Арабын эртний түүхэн сууринд хийсэн байсан. Уг суурин нийслэл Эр Рияд хотоос хойд зүгт 155 км-т Наж мужид байдаг. Наж муж бол суннит шашны ваххабизм хэмээх урсгал бий болсон газар юм. Ваххабизм нь номлогч Мухаммад ибн Абд Аль Ваххабын үүсгэсэн урсгал юм. Саудын Арабын язгууртнууд өнөөг болтол ваххабизмыг баримталдаг.
خلود فاشنيستا تتفسح في #إشيقر بكل حرية
بعيد عن الانتقادات إلا انها تضل فكرة جميلة لأنها خارجة عن المعتاد .. ❤️
pic.twitter.com/Hm0Y3TcZxo— نمّر الغامدي (@Binjamaan_) July 16, 2017
А.ТУЛГА