Колорадо мужид амьдарч байгаа монголчууд хандиваа илгээлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Түймэр

Колорадо мужид амьдарч байгаа монголчууд хандиваа илгээлээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.

    Тухайлбал өнөөдөр АНУ-ын Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 74 гэр бүлийн 5,666,000 төгрөгийн хандивыг Г.Ганзориг, Г.Алтансувд нар ОБЕГ-т гардуулан өглөө. Колорадо мужид ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань өнгөрсөн 07 дугаар сарын 16-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байх үерээ хандивын аян өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж