Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга ажлаа аваад 10 хонож байна. Уламжлал ёсоор Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ерөнхий командлагчдаа хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс маргааш /2017.07.21/ 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж, парад жагсах аж.
Ерөнхийлөгч нь хуульд зааснаар нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл үүсвэл УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж гаргах эрхтэй байдаг.
Т.НОМИН