Өнгөрсөн хоёр жилийг Засгийн газраас үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавин 2009-2010 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж Засгийн газраас 60.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Тэрхүү зээлийн үр дүн ямар байгаа болон хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар хүндрэл учирч байгааг Тэргүүн Шадар сайд Н.Алатнхуяг биечлэн сонсохоор болжээ. Баасан гаригийн 10 цагт Мэдээлэл холбооны газарт болох видео конферест холбогдох агентлагийн удирдлагууд мөн оролцож, хөдөөгийн бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсох юм байна.
Д.Цэц