Цахилгаан шатны шинэ эрин

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Цахилгаан шатны шинэ эрин

Монголын татварын ажилтны өдөр жил бүрийн есдүгээр сард тохиодог.

Цахилгаан шат өнгөрсөн 160 жилийн хугацаанд тийм ч их өөрчлөгдөөгүй. Босоо тэнхлэгт хонгил, нэг утас, нэг бүхээг, тэр нь дээш, доош явдаг.

Харин одоо, Германы цахилгаан шат үйлдвэрлэгч ThyssenKrupp компани дэлхийн анхны дээш, доош, бас хоёр хажуу тийш явдаг цахилгаан шат бүтээжээ. Онцлог нь ямар ч утасгүй. Яг л Willy Wonka кинонд гардаг шиг гэсэн үг.

“Хүмүүс хот бараадаж, хотод шилжин суурьших нь ихэссэн тул цахилгаан шатыг сайжруулах шаардлага зайлшгүй урган гарч байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Андреас Шьеренбек ярьжээ.

Цахилгаан шатыг зүйрлэвэл нэг хотоос нөгөөг холбосон нэг төмөр замаар ганц л галт тэрэг аялж байгаатай адил. Харин ThyssenKrupp компанийн хөгжүүлж буй цоо шинэ цахилгаан шат нь уян хатан олон замаар олон галт тэрэг зорчих боломжийг олгох гэнэ.

ThyssenKrupp өнгөрсөн зургадугаар сард Герман дахь туршилтын байгууламжид Multi нэртэй цахилгааны шатны анхны загварыг танилцуулсан байна. Multi нь түлхэлтээр нааш цааш, дээш доош хөдлөх соронзын тусламжтайгаар хөдөлнө. Цахилгаан шатны бүхээгийг дээш, доош хөдөлгөдөг утасны оронд бүхээг бүр нэг мотортой байна. Тэр нь соронзоос түлхэлт авч хөдлөх зарчимтай аж. Яг ийм технологийг Шинкансен гэж нэрлэдэг Японы суман галт тэрэгт ашигладаг байна.

Multi цахилгаан шатыг бүтээсэн зорилго нь өндөр барилгыг талбай ашиглалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмнэлт гаргах явдал гэнэ.

Multi-гийн бүхээг нь энгийн цахилгаан шатнаас 25 хувиар бага талбай эзэлнэ. Хэмнэсэн талбайг өөр ашигтай байдлаар ашиглах боломжтой. Мөн ердийн цахилгаан шаттай харьцуулахад нэг ижил хугацаанд хүн тээвэрлэх боломж нь 50 хувиар илүү байна. Гэхдээ Multi-гийн хурд ердөө 17.6 км/цаг гэнэ.

Харьцуулахад, Нью-Йорк хотын Empire State Building-ийн цахилгаан шат 35.2 км/цагийн хурдтай. Дэлхийн хамгийн хурданд тооцогдож буй Токио дахь Шанхайн цамхаг /2016 онд ашиглалтад орсон/-ийн цахилгаан шат бараг 73.6 км/цаг хүртэл хурдалдаг байна.

Multi хэдий удаан боловч зорчигчид цахилгаан шат ирэхийг 30 секундээс илүү хүлээхгүй гэдгийг зохион бүтээгчид нь амлажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж