Нагоя хотноо болж буй мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Башёгийн 11 дэх өдөр буюу өчигдрийн барилдаанд аварга Харүмафүжи Д.Бямбадорж Чиёошомогаар найм дахь даваа авч тавин хувийн амжилтаа үзүүллээ. Башёгийн эхний өдрөөс амжилт муутай барилдаж эхэлсэн Харүмафүжи найман даваа, зургаан унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдсэн хэвээр байна. Тэрбээр өнөөдөр Хакүхог давсан Митакүмитэй оноолт таарчээ.
Нагоя башёг их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваа, 1 унаатайгаар тэргүүлж байгаа бол Болгарын бөх, маэгашира Аояама 9 даваа, 2 унаатайгаар удаалж буй. Тэгвэл тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд аварга Харүмафүжи, арслан Такаясү нарын бөхчүүд найман даваатай нэхсээр байна.
Өнөөдрийн барилдаанд Хакүхо Тамаваши Б.Мөнх-Оргилтой оноолт таарсан. Тэрбээр энэхүү барилдаанд ялалт авбал хамгийн олон ялалттай Кайогийн 1047 даваатай зэрэгцэж ирэх юм. Хакүхо өчигдөр Митакүмид ялагдсан бөгөөд тэрбээр 1046 даваатай болоод байна.
Ч.БОЛОР