МАН-ын зарим гишүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

МАН-ын зарим гишүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэллээ

Дорнод аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчид ихээр тархсан байна.

МАН-ын хэсэг гишүүд нэгдэн “МАН-ын гишүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөн” үүсгэн байгуулж, намынхаа удирдлагад шаардлага, намын гишүүддээ уриалга гаргасан талаараа өнөөдөр /2017.07.20/ мэдээлэл хийлээ. МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгуулийн штабаа зөв менежментээр удирдаагүйгээс болсон гэж МАН-ын гишүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөн үзэж байгаа юм байна. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад улстөрийн соёл гаргаж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардсан бичиг хүргүүлж байгаа гэв.

Мөн тэд МАН-ын гишүүддээ хандаж уриалга гаргасан байна. Уриалгад “90 гаруй жилийн түүхтэй МАН бол зөв нам. Энэ нам шинэчлэгдэхдээ зөв шинэчлэл хийх ёстой. Тиймээс намынхаа шинэчлэлд санал нэгдэж, гар бие оролцохыг намынхаа 220 мянга гаруй гишүүдээсээ хүсч байна” гэжээ. МАН-ын гишүүдий эсэргүүцлийн хөдөлгөөн нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн хүсэлтээр огцрохгүй, нама шинэчлэхийн төлөө шаардлага хүргүүлээд зогсохгүй, цаашид тэмцлийн олон арга хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж