Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Тэвчээргүй Генсек

Монгол
Ардын Намын гол тог­логч, генсек У.Хүрэлсүх сүүлийн үед нэлээд сөрөг
имижийг өөртөө бүрдүүлээд байна. Анх “Улаан хамгаалагч” гэсэн имижтэй
бай­сан тэрбээр одоо бол “зоддог”, “дарамталдаг”, “алдаг”, “булдаг”,
“газартай нь тэгшилдэг” гэсэн аймаар ч юм шиг, шоолмоор ч юм шиг имижтэй
болжээ. Түүнд таалагдаагүй л бол хэн ч байсан  “будаа” болдог. Гэхдээ
зарим нь түүний энэ эрсхэн зан дээр дөрөөлж хэтрүүлж, эсвэл өдөж
хоргоодог байхыг үгүйсгэхгүй. Энд тэнд очиж зодуулаад явдаг Э.Мөнх-Очир
ги­шүүн гэхэд л У.Хүрэлсүх даргын хувьд ердөө л мишок байсан. Мөн
намынхаа даргад захидал бичсэн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ,
Д.Тэр­бишдагва, Д.Балдан-Очир нарын дөрвөн гишүүн түүний хорхойтой
араанд зуугдчихсан яваа байх. Гар нь загатнавал зодно, ам нь загатнавал
дарамтална. Тэр ийм л хүн. Үүнийг хэнээс ч илүү чадна.

Муу
нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй гэдэг үгийг түүнд
сануулах нь зүйтэй болов уу. Уг нь У.Хүрэлсүх даргын хувьд давуу тал
ихтэй. Гэтэл өөрийгөө барих чадвар гэж улстөрчийн хамгийн том чанар л
түүнд байдаггүй гэхэд болно. Хүмүүс хэн нэгнийг юм уу аль нэг улс төрийн
хүчнийг хар, бор гээд хэлэх хэлэхгүйгээр хэлж л байдаг. Гагцхүү салж
санасандаа шүүмжлэв үү, эсвэл бүр доош нь чангаах гэж доромжлов уу
гэдгийг л мань хүн ялгаж, салгах тэвчээргүй байж мэднэ. Нэг бол
түргэддэг ч байж магадгүй. Ямар ч гэсэн тэр дахиад л намынхаа чихнээс
хонх уялаа.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж