Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийнэ

Тавантолгой тойрсон олон асуулт хариу хүлээж байна. Хариултгүй асуулт олшрох тусмаа олны дунд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлдэг. Тиймээс маргааш 11 цагаас Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг өрөөндөө Тавантолгойн талаар мэдээлэл хийхээр болжээ. Энэхүү уулзалтын үеэр Тавантолгой тойрсон элдэв асуултад хариу өгөхийг Тэргүүн Шадар хүсч байгаа юм байна. Уулзалтад “Эрэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулах юм байна. Уулзалтын зард жичдээ “Энэхүү уулзалт ямар нэгэн шоуны шинж чанаргүй, зөв ойлголт өгөх зорилготой тул телевизийн камер оруулахгүй” гэж дурджээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж