Залуучуудын шигшээ баг Тайландтай тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Залуучуудын шигшээ баг Тайландтай тэнцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд Стэнфордын алдартай гурван эрдэмтний лекцийг нээж үг хэллээ.

Монгол Улсын залуучуудын шигшээ баг Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо өчигдөр /2017.07.19/ талбайн эзэн Тайланд улстай хийлээ.

Тоглолт Улаанбаатарын цагаар 20:00 цагаас байсан ч хүчтэй аадар борооны улмаас цаг гаран хугацааны дараа эхэлсэн.

Манай залуус эхний 15 минутад гоол алдахгүй байх зорилгоо биелүүлсэн ч 17 дахь минутад талбайн эздээс 10 дугаартай хагас хамгаалагч Чайяарат Буран тооны харьцааг нээв. Эхний хагас 1:0-ээр өндөрлөсөн учраас манай баг шийдвэрлэх үед урагш довтлохоос аргагүйд хүрсэн. Тиймдээ ч Майкл Вайсс довтолгооны сэлгээ хийж, Т.Мөнхсүлд, П.Энхбилэг нарыг талбайд оруулсан нь нүдээ олсон шийдвэр байлаа.

Тодруулбал, 71 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Т.Мөнхсүлд багтаа торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авч ирснийг М.Төгөлдөр амжилттай гүйцэтгэж, 89 дэх минутад тоог тэнцүүллээ.

Манай залуус үлдсэн хугацаанд 1:1 гэдэг үр дүнг хадгалж чадсанаар “H хэсэг”-ийн хамгийн хүчтэй баг болох талбайн эзэн Тайландаас оноо салгалаа. Залуучуудын шигшээ баг дараагийн тоглолтоо 21-ны 17:00 цагт өнөөдөр Малайзад 0:3-аар хожигдсон Индонезтэй хийнэ.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж