Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, “Сүлд” спорт хорооны удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Өнөө жилийн үндэсний их баярын наадмын түрүүг тус спорт хорооны бөх улсын арслан Ц.Содномдорж, шинээр улсын заан цол хүртсэн Н.Жаргалбаяр, улсын начин болсон Б.Серик нар хүртсэн юм.
Г.ХОРОЛ