Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Түшээдийг тольдов

“Khaan Quest-2012” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаанд монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

УИХ-ын хаврын чуулган өндөрлөсөн. Намрын чуулган аравдугаар сард хуралдаж эхэлнэ. Чуулган завсарлах хугацаанд ихэнх гишүүд тойрогтоо ажилладаг. Гэхдээ баяр наадам, тэмдэглэлт ой орон нутагт үргэлжилж байна. Түшээдийн зарим нь төв суурин, Төрийн ордондоо байгаа бол зарим нь орон нутаг руу зорьжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гарааны бизнес эхлэгч залуусаа дэмжих төв байгуулахаар ажиллаж байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Д.Пүрэвдорж нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар санал асуулгыг орон нутагт зохион байгуулахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Өвөрхангай аймаг, өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллахын хажуугаар наадамлаж явна. Тэрбээр Их насны түрүүг авсан Монгол улсын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн гал дээр зочлоод гарчээ.

Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима болон парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Энэ удаагийн айлчлалаар Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэл баримталж байгаа юм. Японы төлөөлөгчдийг хүлээн авч, уулзах ажилд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гишүүд оролцов.

УИХ-ын гишүүн С.Жавхлан гэр зуур байгаа тухайгаа лайв бичлэгтээ дурджээ. Тэрбээр түймрийн газар очиж туслалцаа үзүүлэх хүсэлтээ Онцгой байдлын ерөнхий газарт тавьсан байна. Гэвч хариуд нь “хүн хүч хангалтай байгаа түймрийг ерөнхийдөө хяналтдаа авсан, зарим газраар бороо орж байна, шаардлагагүй” гэсэн хариуг өгчээ. Ингээд тэрбээр гэрээсээ ганц нэг лайв хийж, эх орон дуудахад бэлэн байдалтай байгаа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж