“Мазаалай” задгай сансарт шидэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

“Мазаалай” задгай сансарт шидэгджээ

Холбооны улсын Алс-Дорнодын их сургуулийн оюутнууд хоёр жил дараалан дэлхийн робот техникийн аврага боллоо.

-Герман, Австрали, Япон зэрэг орнуудаас “Мазаалай”-н мэдээг хүлээн авчээ. Мөн японы өдөр тутмын сонины вэб хуудсанд манай хиймэл дагуул задгай сансарт чөлөөлөгдсөн тухай мэдээлжээ-

Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газарт амьдардаг ховор амьтны нэг бол Мазаалай баавгай юм. Ганцхан монголд байдаг энэхүү баавгай онцгой, нэн ховор бөгөөд устгах аюулд өртөөд байгаа билээ. Монгол орны дархан цаазат говь цөлийн хүнд нөхцөлд зохицон, эрс тэс уур амьсгалд тархан амьдардаг говийн баавгайг хамгаалах хэд хэдэн төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Тэгвэл энэхүү “Мазаалай” хэмээх нэр дахин олонд танигдлаа. Монгол Улсын Их сургуулийн багш, судлаач, өдгөө Японы Кюүшүгийн Технологийн институтид докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нарын бүтээсэн гарт баригдах драгон сансрын хиймэл дагуул болох “Мазаалай” задгай сансарт ажлаа гүйцэтгэж эхлээд байна.

“Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг бүтээсэн МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин

“Мазаалай” улсынхаа нэр хүндийг өргөлөө

Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай” өнгөрөгч зургадугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар сансарт хөөрсөн билээ. Хэдийгээр сансарт хөөрсөн ч өөрийн тойрог замдаа орж үүргээ гүйцэтгэх хугацаа нь долдугаар сарын 7-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн дахин сонгуультай  давхцсан. Тухайн үед сонгуулийн өдөр таарсан учраас олон нийтийн арга хэмжээг сүр дуулиантайгаар хийгээгүй билээ. Харин энэхүү түүхэн өдөр “Мазаалай” хиймэл дагуул Олон улсын сансрын станцаас задгай сансарт шидэгдэн өөрийн тойрог замдаа орсон байна.

1981 онд манай улс сансрын нисгэгчтэй болсон 101 дэх орон болж байсан түүхтэй. Тэгвэл 2017 оны зургадугаар сард “Мазаалай” хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр хиймэл дагуур хөөргөсөн 51 дэх орон болсон.

Долдугаар сарын 7-д “Мазаалай” хиймэл дагуул задгай сансарт гарах түүхэн өдөр оюутан Д.Эрдэнэбаатар Монголдоо ирж, их сургуулийн багийнхантайгаа баяраа хуваалцжээ. Тэрбээр “Зургадугаар сарын 9-д Олон улсын сансрын станцад хүргэгдсэн боловч задгай сансарт гарах хугацаагаа хүлээж байсан. Ийнхүү олон япон сансрын нисэгч гардаж, “Мазаалай”-г сансарт үдэж, бие даан ажиллаж эхэллээ. Хэдийгээр сансрын шинжлэх ухааны боловсон хүчин сайн бэлтгэгдэж байгаа ч энэ бол технологи учраас лаборатори, судалгааны төхөөрөмж шаардлагатай. Уг нь “Мазаалай”-г зургаан сарын хугацаанд сансарт амьдарна гэж тооцсон. Гэвч өнөө жилийн нарны идэвхжил өндөр, агаарын нягтаршил багассан учраас нэг жил болж хугацаа нь уртассан” гэсэн юм.

Ийнхүү олон улсын сансрын станцаас салж, өөрийн тойрог замдаа орсон “Мазаалай” хиймэл дагуул өөрийн ажлаа хийх үлдлээ.

Японы өдөр тутмын сонины вэб хуудсанд манай хиймэл дагуул задгай сансарт чөлөөлөгдсөн үеийн бичлэгийг тавьжээ. /Бичлэгийг ЭНД-ээс үзнэ үү/

Одоогоор Герман, Австрали, Япон зэрэг орнуудаас Мазаалай мэдээг хүлээн авчээ. Мөн Мазаалай хиймэл дагуулаас мэдээ хүлээн авсан сонирхогчийн радио операторуудад илгээж буй ил захидал QSL картыг гаргажээ.

"Мазаалай" хиймэл дагуул олон улсын сансрын станцаас задгай сансарт шидэгдэн гарч буй мөч. 2017.07.07

“Мазаалай” тусгаар улсын баталгаа болж байна

“BIRDS” буюу шувууд төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм. Энэхүү төсөлд манай улсаас гадна Гана, Бангладеш, Нигери зэрэг улс багтаж, анхны хиймэл дагуулаа хөөргөлөө. Энэхүү үйл явцын арга хэмжээний үе шат Кюүшүгийн Технологийн институтид явагдсан.

Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. 437MHz давтамжтай радио долгиноор дуут дохио болон Монгол улсын төрийн дуулал сансраас эгшиглэнэ.

Герман, Австрали, Япон зэрэг орнуудаас “Мазаалай”-н мэдээг хүлээн авчээ. Мөн японы өдөр тутмын сонины вэб хуудсанд манай хиймэл дагуул задгай сансарт чөлөөлөгдсөн тухай мэдээлжээ

Үүнээс гадна шинжлэх ухааны үндсэн дөрвөн даалгавартай. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа долоон орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтооно. Мөн байрлалыг нарийн тогтоосноор хиймэл дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож, улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй. Мөн сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл авч чадвал ойр хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай аж.

Хиймэл дагуулын ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаараа тусгаар тогтносон улсын баталгаа, билгэ тэмдэг болж байгаа юм.

“Мазаалай” хиймэл дагуулыг удирдах удирдлагын станц МУИС дээр байрлаж байна. Харин олон улсын төслийн удирдлага Кюүшүгийн их сургуульд байрлаж байгаа м.

Орчин үеийн технологийг ашиглан бүтээсэн “Мазаалай” хиймэл дагуул нь гарт баригдах хэмжээтэй бөгөөд 400 км-ын холоос сигнал хүлээн авч мэдээллийг дамжуулах үүрэгтэй.

“Мазаалай” хиймэл дагуулын мэдээллийг бид тухай бүрт нь эргэн хүргэнэ.

Японы Кюүшүгийн Технологийн институт дээр “BIRDS” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд хяналтын хийж байна.

“Мазаалай” хиймэл дагуулаас мэдээ хүлээн авсан сонирхогчийн радио операторуудад илгээж буй ил захидал QSL карт.

Холбоотой мэдээлэл:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж