Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын дарга нар онлайн хэлбэрээр байгаль хамгаалагчийн 64 цаг, дарга, мэргэжилтэн нарын 130 цагийн сургалтын модулиар шалгалтаа өгч байна.
Шалгалтын сэдэв нь Байгаль орчны багц хууль, биологийн олон янз байдлын ажиглалт, судалгааны арга зүй, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой аялал жуулчлал зэрэг 1000 сорилын тестээс санамсаргүй байдлаар сонгогдсон 20 тестээс бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: БОАЖЯ