Тав дахь удаагийн үзэсгэлэн яармагийг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, жижиг дунд үйлдвэрийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран энэ сарын 20-оос 24-ны хооронд зохион байгуулах болжээ.
Уг үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч нийт 600 гаруй аж ахуй нэгж оролцох санал хүсэлтээ ирүүлсэн ч байрны багтаамжаас шалтгаалан 130 аж ахуй нэгжийг шалгаруулан оролцуулах болсон байна.
Үзэсгэлэнд хүнс үйлдвэрлэгч30 гаруй, хөнгөн үйлдвэрийн 80 гаруй, эм бэлдмэлийн 3, ахуй үйлчилгээний 5, барилга болон хүнд үйлдвэрийн чиглэлийн 10 орчим үйлдвэрлэгчид оролцох болжээ.
Үзэсгэлэнд Монгол Улсад үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээс эхлүүлээд арьсан гутал, цүнх, модон эдлэл, буйдан, хивс, зөгийн бал зэрэг бараа бүтээгдэхүүн тавигдах аж.
Б.Алтансүх