Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

Ким Чен Ирийн хувийн тогооч байгаад 2001 онд эх орон Япондоо зугтан гарсан тогооч БНАСАУ-д очжээ.

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн /БНОУХ/ судалгааны төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан болон хоёрдугаар шатны санал хураалтын өмнө иргэдээс судалгаа авчээ.

Тус судалгаагаар монголчууд улс төрийн удирдлагыг залуужуулахыг хүсэж байгаа, мөн улс орны ерөнхий чиглэл, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал зэрэгт санаа зовнисон хэвээр байгаа нь харагдаж байна гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал нийт судалгаанд оролцогчдын 72 хувь нь “Монголын хувьд одоо залуу үеэ улс төрийн лидер болгох цаг нь ирсэн” гэж хариулжээ.

БНОУХ-ийн Азийн бүсийн захирал Дэрэк Лайтэн судалгааны үр дүнгийн талаар “Монголчууд хэд, хэдэн зүйлд сэтгэл дундуур байгаа бөгөөд урьдын адил улс төрд өөрчлөлтийг хүсэж буйг уг судалгаа харуулж байна” гэжээ.

Судалгааг ганцаарчилсан ярилцлагын хэлбэрээр 18-аас дээш насны 3000 иргэдээс авчээ.

Судалгааны дэлгэрэнгүйг ЭНЭ холбоосоор харах боломжтой

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж