УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлал амжилттай болж, өндөрлөлөө.
Айлчлалын үеэр Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын их хурлын даргатай уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ноён Т.Оошимад бараалхсан.
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаар талууд өндөр дээд түвшний харилцаагаа тогтмолжуулах, харилцан ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг илүү үр дүнд хүргэх. Энэ хүрээнд олон салбарт хамтран ажиллах. Давхар татвараас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг соёрхон батлах зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг урагшлуулахаар санал нэгдлээ.
Ноён Т.Оошима мөн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тус олон улсын нисэх онгоцны буудлыг барьж байгуулахад Монгол Улсын Засгийн газар Япон улсаас санхүүжилт авсан юм.
Шинэ нисэх онгоцны буудал 2018 онд ашиглалтад орно.
Г.ХОРОЛ