Орландо Блумын хүүгийн анхны зураг нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Орландо Блумын хүүгийн анхны зураг нийтлэгдлээ

“Бөгжний эзэн”, “Карибийн тэнгисийн дээрэмчин” зэрэг олон гайхалтай киногоор олонд танигдсан Холливуудын нэрт жүжигчин Орландо Блум,  түүний эхнэр “Victorias Secret”-ын сахиусан тэнгэр, загвар өмсөгч  Miranda Керр нар өнгөрсөн долоо хоногт хүүтэй болсон билээ. Хосууд хүүдээ Flynn хэмээх нэр хайрласан ба хүүгийнхээ анхны зургийг өөрсдийн блогтоо нийтэлсэн байна. Уг зургийг Орландо Блум авсан гээд “Эрүүл саруул бас том хүү болсон” хэмээн бичжээ.

Мөн Miranda Керр “Би ямар нэгэн эм тариа хэрэглэлгүй, өөрөөрөө төрсөн. Өвдөлт үнэхээр урт үргэлжилж, хэцүү байсан. Гэхдээ дэргэд минь Орландо үргэлж байж, намайг асарч халамжилж байсан болохоор арай дээрдэж байсан. Би түүнгүйгээр тэр хэцүү бүхнийг давж чадахгүй байсан.

Хүү маань бидний амьдралд ирсэн нарны бяцхан цацраг” хэмээн бичжээ.
Хосууд 2007 оноос эхлэн болзож эхэлсэн ба өнгөрсөн онд хуримаа хийсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж