Орон орны сонирхолтой мухар сүсэг

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Орон орны сонирхолтой мухар сүсэг

“Баянхонгор бага олимп-2012” наймдугаар сарын 10-12-ны хооронд гурван өдрийн турш үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа.

Хар шороо ухвал ээж нь нас бардаг, толины тусгалаар тогловол орондоо шээдэг гээд мухар сүсэг гэмээр зүйлд бага байхдаа итгэдэг байлаа. Зөвхөн Монголд ч төдийгүй дэлхийн улс оронд байдаг сонирхолтой мухар сүсгээс заримыг нь танилцуулъя.


ОХУ

Дээрээс шувууны сангас унавал мөнгө олно.


 

ФРАНЦ

Нохойн жогорхой дээр санамсаргүй зүүн хөлөөрөө гишгэвэл аз тохионо. Харин баруун хөлөөрөө гишгэвэл таагүй үйл явдал тохионо.


 

ДАГЕСТАН

Аягатай хоолонд чинь ялаа орсон байвал хэн нэгнээс бэлэг авна.


 

ГРЕК

Найтаавал хэн нэгэн чиний тухай ярьж байгаа гэсэн үг.


 

ДАНИ

Аяга, таваг хагарах нь аз дагуулдаг. Хагарч бутарсан хэсгүүдийг Зул сарын баяраар бэлэг болгон өгсөн ч болно.


 

ХЯТАД

Урт гоймон нь урт нас, эд баялгийг бэлгэддэг. Тиймээс хоолонд чинь урт гоймон таарвал хазаж болохгүй, шууд уртаар нь сорж идэх хэрэгтэй.


 

ГЕРМАН

Муур урдуур зам хөндлөн гарах нь ямар нэг зүйлийг бэлгэддэг. Зүүнээс баруун тийш гарвал бүтэлгүйтэл, зүүнээс баруун тийш гарвал аз дагуулна.


 

ЯПОН

Шөнө дунд харанхуйд толь руу харж болохгүй.


 

МАЛЬТ

Чөтгөрийг төөрөлдүүлэхийн тулд сүм дуганы цаг бүгд хоорондоо зөрүүтэй байдаг.


 

КАТАР

Аалз алахыг цээрлэдэг. Учир нь аалз гэр оронд гал гарч, шатахаас хамгаалдаг.


 

ШОТЛАНД

Хойшид аз жаргалтай амьдрахын тулд сүйт бүсгүй хуримын өмнө шаварт хутгалдах ёстой.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж