Си Жиньпин ширүүн байна

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Си Жиньпин ширүүн байна

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд суралцагчдаа бүртгэж эхэлсэн байна.

Хятадын улс төрийн амьдралд энэ жил хоёр том үйл явдал болно. Наймдугаар сард Бэйдайхэд намын өндөр албан тушаалтнуудын уулзалт болох бол Коммунист намын XIX их хурал үүний дараа намар болно. Энэ хоёр арга хэмжээ БНХАУ-ын ойрын хэдэн жилийн улс төрийн өнгийг тодорхойлох юм.

Хятадын дарга Си Жиньпиний зүгээс намын өндөр албан тушаалтнуудын эсрэг хуулийн хяналт, шалгалтыг чангатгасан нь эдгээр үйл явдалтай холбоотой хэмээн гаднын хэвлэлүүд бичиж байна. Тухайлбал, Чунчин хотын намын дарга Сунь Женцайг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган албан тушаалаас нь зайлууллаа. 2020 он гэхэд түүний Хятадын топ хоёр албан тушаалын нэгэнд хүрэх хүн гэж олон хүн таамаглаж байсан юм.

Энэ хэрэг явдлаас хойш Си Жиньпин дарга авлигын эсрэг тэмцэл улам ширүүсэх болно хэмээн мэдэгдсэн нь санамсаргүй хэрэг биш. Угаасаа Си дарга гарч ирснээс хойш Хятад даяар авлигын эсрэг тэмцэл эрчимтэй өрнөж байгаа бөгөөд нэн ялангуяа удирдах дээд тушаалын хүмүүсийг илүүтэй чиглэж байгаа.

“Жэньминь жибао” сонины мэдээлснээр Хятадын коммунист нам 2012 оноос хойш нийтдээ 12 удаагийн томоохон хэмжээний авлигыг илрүүлэх шалгалтыг бүх мужид явуулж, нийтдээ 1.2 сая хүнийг хэрэгт татсанаас өндөр дээд албан тушаалын 240 хүн байжээ. Мөн гадаад улс руу зугтан гарсан 2873 авлигачийг баривчлан эх оронд нь авчирчээ.

Сунь Жэнцайгийн оронд Чунчин хотын намын даргаар Гуйжоу мужийн захирагч Чэнь Миньэрийг өнгөрсөн Бямба гаригт томилсон аж.

Сунь Жэнцайгийн баривчилгаа Хятадын улс төрд давалгаа үүсгээд байна. Тэр Улс төрийн товчооны хамгийн залуу боловсон хүчин байсан бөгөөд дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцяний аль нэгийн албыг залгаж авна гэж олон хүн итгэж байсан юм.

Сунь Чжэнцай Чунчин хотын намын даргаар 2012 онд томилогдон Бо Силайн орыг залгасан. Харин Бо Силай бол Си Жиньпиний гол өрсөлдөгч байсан бөгөөд мөн авлигын хэргээр 2012 онд албан тушаалаасаа огцрон одоо шоронд ял эдэлж байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж