Эмэгтэйчүүдийн биеэ авч явах байдалд ихээхэн шүүмжлэлтэй, хязгаартай ханддаг Саудын Арабт богино банзал, бүсэлхийгээ ил гаргасан цамц өмсөн зугаалж яваа бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан эмэгтэйг баривчилсан хэмээн Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ.
Түүний бичлэг Саудын арабын нийгмийг донсолгон талцуулж, тус улсын Шашны цагдаа уг эмэгтэйг эрэн хайж байсан юм. Бичлэг хийлгэсэн эмэгтэй бол тус улсын модель Хулуд юм. Хулудыг Саудын Арабын нийслэл Эр Рияд хотоос баривчилсан бөгөөд цагдаагийнхан хэргийг прокурорт шилжүүлжээ.
Саудын Арабт эмэгтэйчүүдийн хувцаслалт, нийгэмд биеэ авч явах байдлыг ихээхэн хязгаарласан дүрэм журам мөрдөгддөг. Эмэгтэйчүүд бүх биеэ далдалсан хувцас өмсөх ёстой бөгөөд энэ эмэгтэйчүүд машин жолоодох, нөхөр, хамаатан садан л биш бол өөр эрэгтэй хүмүүстэй хамт олны нүдэнд ил гарах ёсгүй.
Хулудын бичлэг анх Snapchat сүлжээнд тавигдаж дараа нь Twitter-ээр тархжээ. Ушайкир бол Саудын Арабын эртний түүхэн суурингийн нэг бөгөөд нийслэл Эр Рияд хотоос хойд зүгт 155 км-т Наж мужид байдаг. Наж муж бол суннит шашны ваххабизм хэмээх урсгал бий болсон газар юм. Ваххабизм нь номлогч Мухаммад ибн Абд Аль Ваххабын үүсгэсэн урсгал юм. Саудын Арабын язгууртнууд өнөөг болтол ваххабизмыг баримталдаг.
Энэ бичлэг Саудын Арабыг хоёр талцуулсан. Нэг хэсэг нь лалын ариун уламжлал, ёс заншлыг уландаа гишгэсэн Хулудыг баривчлан шийтгэх ёстой гэж байгаа бол нөгөө хэсэг нь зоримог алхам хийснийх нь төлөө Хулудыг хамгаалан өмгөөлж байна.
Бичлэгийг үзэх:
خلود فاشنيستا تتفسح في #إشيقر بكل حرية
بعيد عن الانتقادات إلا انها تضل فكرة جميلة لأنها خارجة عن المعتاد .. ❤️
pic.twitter.com/Hm0Y3TcZxo— نمّر الغامدي (@Binjamaan_) July 16, 2017
А.ТУЛГА