2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 112,407 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сор’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.53%-иар өссөн бол ‘Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 1.39% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн өрсөлдөөнт арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 32,641 ширхэг үнэт цаас 3,177,717,220 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 2682 ширхэг үнэт цаас 266,403,060 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 896.82 нэгж болж 1.84%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,621,955,815,709 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ